card

Танилцуулга

Захирлын мэндчилгээ

“Тайёо” япон хэлний сургалтын төвийн захирал
М. Цэцэгбадам

Монголын гэрэлт ирээдүй болсон эрхэм хүндэт оюутан, сурагчид та бүхний амар амгаланг айлтгая.

Манай компани нь Монгол улсын ирээдүйн боловсон хүчин болох оюутан, сурагчид та бүхэнд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улсын нэр хүндтэй хэлний бэлтгэл сургуулиудад зуучилсаар ирсэн. Манай компани нь 2009 оноос эхлэн өнөөг хүртэл Япон улсдаа нэр хүнд бүхий олон сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод 10 дахь жилээ угтаж байна. 

Манай байгууллага нь оюутан, сурагчидаа Япон хэлний бэлтгэл сургуулиудад суралцаж улмаар хүссэн мэргэжлээ эзэмшээд Япон улсад ажиллаж, амьдрахад нь туслаж дэмждэг.

Монголын залуучууд маань зөвхөн мэргэжил эзэмшээд зогсохгүй Япон улсын хөгжил, дэг журам, эх оронч, хөдөлмөрч, хүнлэг энэрэнгүй, тууштай зан чанараас суралцаж төлөвшихөд нь гүүр болж байгаадаа баяртай байна. Манай компанийн үүд хаалга өсвөр үеийнхэн, залуучууд Та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.

Монгол улсынхаа ирээдүйн хөгжилд гар бие оролцохын төлөө улам хичээцгээе!

Захирлын мэндчилгээ

Япон хэлний сургалтын төвийн үйл ажиллагаа

Сургалтын төвийн зургууд

СҮҮЛД НЭМЭГДСЭН