“Тайёо бридж интернэшнл” ХХК-ийн дэргэдэх “Тайёо” зочид буудал

“Тайёо” зочид буудал нь Монголын нийслэл Улаанбаатар хотод байрладаг 2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, 13 өрөөтэй зочид буудал болно.

Манай зочид буудал нь Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөөний төв зам дагуу, хотын төвөөс 3,5км зайтай буюу машинаар 15 мин, нисэх онгоцны буудлаас машинаар 35 мин, Төмөр замын төв буудлаас 10 минут явах зайнд автомашины түгжрэлгүй хэсэгт байрладаг.

Бид зочин угтах найрсаг үйлчилгээ, зөөлөн тухтай ортой, утасгүй интернет, TV, телефон утастай, халуун хүйтэн устай цэвэрхэн зочны өрөө, 24 цагийн харуул хамгаалалт, угаалгын үйлчилгээ, амт чанартай Европ, Монгол хоолтой ресторан, VIP өрөө, караоке зэргээр үйлчилж, зочдынхоо ая тух, аюулгүй байдалд ямагт анхаарал тавьж, найдвартай, түргэн шуурхай, соёлч боловсон үйлчилж байна. Манай зочид буудал нь 5 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зочин хүлээн авах 1-ортой 8-н өрөө, 2-ортой  5-н өрөөтэй. Mөн онлайнаар захиалга хүлээн авах бөгөөд Япон, Орос, Хятад, Герман, Солонгос зэрэг гадаадын зочид ихээр ирж үйлчлүүлдэг.

Хаяг: Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 47/1 тоот

СҮҮЛД НЭМЭГДСЭН