Танилцуулга
Захирлын мэндчилгээ
“Тайёо” япон хэлний сургалтын төвийн захирал М. ЦэцэгбадамМонголын гэрэлт ирээдүй болсон эрхэм хүндэт оюутан, сурагчид та бүхний амар амгаланг айлтгая.
Манай компани нь Монгол улсын ирээдүйн боловсон хүчин болох оюутан, сурагчид та бүхэнд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улсын нэр хүндтэй хэлний бэлтгэл сургуулиудад зуучилсаар иржээ. Манай компани нь 2009 оноос эхлэн өнөөг хүртэл Япон улсдаа нэр хүнд бүхий олон сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод 16 дахь жилээ угтаж байна.
Манай байгууллага нь оюутан, сурагчидаа Япон хэлний бэлтгэл сургуулиудад суралцаж улмаар хүссэн мэргэжлээ эзэмшээд Япон улсад ажиллаж, амьдрахад нь туслаж дэмждэг.
Монголын залуучууд маань зөвхөн мэргэжил эзэмшээд зогсохгүй Япон улсын хөгжил, дэг журам, эх оронч, хөдөлмөрч, хүнлэг энэрэнгүй, тууштай зан чанараас суралцаж төлөвшихөд нь гүүр болж байгаадаа баяртай байна. Манай компанийн үүд хаалга өсвөр үеийнхэн, залуучууд Та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.
Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
Монгол улсынхаа ирээдүйн хөгжилд гар бие оролцохын төлөө улам хичээцгээе!

