card

Гадаадад хөдөлмөр болон сууц зуучлал

Манай байгууллага 2005 оны 11 сарын 4-нд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2007 онд гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авч Япон улсад мэргэжил дээшлүүлэгч илгээж эхэлсэн. Мөн тэр ондоо япон хэлний анхан шатны сургалт явуулах зөвшөөрөл авч хэлний сургалт явуулж эхэлсэн. Оёдол, токарь, автомашины засвар будаг, электрон эд анги угсрах, үйлдвэрлэлийн баглаа боодол, барилга, зам гүүрийн мэргэжлээр ихэвчлэн илгээж байгаа. Бас, япон улсын их дээд сургууль, хэлний бэлтгэлд оюутан зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг.

2016 оны 1 сарын байдлаар япон хэлний сургалтыг 56 удаа зохион байгуулж, илгээсэн оюутан, мэргэжил дээшлүүлэгчийн тоо 275-д хүрсэн. Манай байгууллага, японд төлөөлөгчийн газартай. Иргэдийг зөвхөн зуучлаад орхих биш японд байх хугацаанд нь байнга эргэж санаа тавих, тулгамдсан үед нь туслах дэмжлэг үзүүлэх болон зуучилсан иргэдийн эрх зөрчигдөх, гэрээнд заасны дагуу хүлээж авсан байгууллага нь холбогдох хуулиа мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.

Ийнхүү гол талбар дээр бүх байдлыг харж ирсний дүнд мэргэжил дээшлүүлэх ажил дээр гарах асуудлуудын ихэнх нь хэлний түвшингээс шалтгаалж байна гэдгийг ойлгосон.Японд суралцаж амьдарч байсан туршлагадаа тулгуурлан сургах арга барилаа байнга өөрчлөн ирсний үр дүн гарч, манай компаниар зуучлуулж мэргэжил дээшлүүлэгч авах  япон улсын компаниуд ч олширч байна. Цаашид сургалтын чанараа улам сайжруулан, монгол дахь япон хэлний сургалтын хугацаанд мэргэжлийн хэллэгийг түлхүү заах, сургалтын хөтөлбөрийг хүлээн авагч байгууллагатай хамтран гаргаж уялдаа холбоотой ажиллах тал дээр анхаарч, хувь хүнд цаг мөнгөний дарамт учруулалгүй богино хугацаанд үр дүнтэй сургалт явуулах тал дээр анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

Япон улсад мэргэжил эзэмшээд ирсэн иргэдэд маань нутагтаа харьж ирсний дараа ажлын байр олддоггүй, олдсон ч цалин хангамж муугаас гадаадад гарч ажиллаж сурах иргэд олон байдаг. Иймээс өөрийн компаниар зуучлуулж илгээсэн иргэдийг харьж ирэхэд нь цөөн ч гэсэн ажлын байраар хангах зорилгоор манайх барилгын үйл ажиллагаа эрхлэх компанийг үүсгэн байгуулж барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аван үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн, автомашины засвар будгийн мэргэжлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ ажлын байрандаа японд мэргэжил дээшлүүлж ирсэн иргэдийг ажиллуулна. Энэ оны 6 сард япон талаас мэргэжлийн зааварлагч ирж үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлнэ.

Бид,  монгол иргэдийг японд зөвхөн мэргэжил дээшлүүлэгчээр илгээгээд орхилгүй, авах ёстой хураамжаа авч, түүндээ таарсан үйлчилгээ анхаарал халамж тавьж илгээгч байгууллагын үүргээ биелүүлж бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлье гэсэн бодолтой байдаг.

СҮҮЛД НЭМЭГДСЭН